englishlogo

Энэтхэгийн соёл

    October 14, 2024

Энэтхэгийн соёл нь тус улсын олон мянган жилийн түүхийн хугацаанд ёс заншил, уламжлал, үзэл санаанаас бүрэлдэн улхмжлагдан ирсэн байна. Түүхэн явцдаа Энэтхэгийн соёл орчин үеийн Энэтхэг улсын хил бөгөөд бүс нутгийг "Их Энэтхэг"-ээс давж Төв болон Зүүн Өмнөд Ази хүртэлх газар нутгийг хамарч байна.

Орчин үеийн Энэтхэгт улсын муж, тойрог бүр өөрийн соёл, шашны ялгаатай байдаг онцлогтой. Тус улсын Өмнөд, Хойд, Зүүн хойд хэсэг нь өөр өөрийн гэсэн онцлог шинж чанартай бөгөөд бараг бүх муж улсууд өөрсдийн соёлын орон зайг бий болгосон байдаг. Энэхүү соёлын өвөрмөц олон талт байдлыг үл харгалзан улс орны нийтлэг түүхийн ачаар соёл иргэншлийн хувьд нэгдэж, үндэсний онцлогоо хадгалсаар ирсэн юм.

Энэтхэг бол зөвхөн Энэтхэгт төдийгүй дэлхий дахинд томоохон нөлөө үзүүлдэг Хиндуизм, Жайнизм, Буддизм, Сикхизм зэрэг шашны олон тогтолцооны өлгий нутаг юм. 10-р зуунаас Исламын шашны түрэмгийлэл, гадаадын ноёрхлын дараа Энэтхэгийн соёлд Перс, Араб, Түрэгийн соёл ихээхэн нөлөөлсөн. Эргээд Энэтхэгийн янз бүрийн шашин шүтлэг, уламжлал нь Зүүн Өмнөд Ази болон дэлхийн бусад хэсэгт нөлөөлсөн байна.

Бүгд Найрамдах Энэтхэг улсын элчин сайдын яам
Монгол улсын гадаад харилцааны яам