Ойдвын Нямдаваа

Доктор, Профессор, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Буурлынхан овогтой Ойдовын Нямдаваа

Намтар

Буурлынхан овогтой Ойдовын Нямдаваа нь Ховд аймгийн Мөст суманд төрсөн, Нийслэлийн 21 дунд сургууль,  Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль, Москвагийн  Дипломатын Академи, Энэтхэгийн Хинди хэлний сургууль Израйлын ҮАБ-ын дамжааг тус тус  дүүргэсэн. 

1998-2002 оны хооронд Монгол Улсаас БНЭУ-д суух элчин сайд, Афганистанд тусгай элч, ЗГХЭГ-ийн Төрийн Ёслолын албаны дарга, УИХ –ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэсийн зөвлөх, ГХЯ-д нарийн бичгийн дарга, зөвлөхөөр  ажилласан. 

Залуу насныхаа судалгаанууд дээр тулгуурлан сүүлийн 10 гаруй жилд Дэлхийн Монголчууд, Эзэнт улсын бүрэлдэхүүнд байсан Цагаадайн улс, Алтан Орд улс, Ил хант улсаас үлдсэн түүх соёлын өвийг судалж ном бичих, баримтат кино бүтээх, гэрэл зургийн үзэсгэлэн гаргаснын зэрэгцээ  Дэлхийн Монгол гарал үүсэлтний төв, Энэтхэг судлалын төвийн тэргүүнээр ажиллаж дэлхийн монголчууд, монгол гаралтай хүмүүсийн талаар судалгаа хийж байгаа эрдэмтэн дипломатч болно.  

Мөн Их эзэн Чингис хааны дэлхийд оруулсан хувь нэмэр, Их эзэн Чингис хааныг дэлхийн судлаачид төрийн тэргүүд хэрхэн үнэлсэн тухай, Төв Азид Цагаадайн оруулсан хувь нэмэр, Алтан орд улсад Жүч, Бат хааны оруулсан зүйл, Ил хант улсад  Хүлэг хааны удмынханы оруулсан хувь нэмрийн талаар тус тусд нь бичвэр хийж нийтийн хүртээл болгожээ.

Тэрээр олонхи бүтээлээ монгол, англиар гаргаж гадаад ертөнцөд  өөрийн бодол санаа, монголчуудын байр суурийг нэгэн адил таниулж, дэлхийн монголчууд, монгол гаралтан, эзэнт улсуудаас үлдсэн соёлын өвийн талаар үзэсгэлэн гаргаж монгол зон олны мэлмийг мялаасан байна.

Монгол Энэтхэгийн эртний хэлхээ холбоо үзэсгэлэнгээ Нью Делид  2020 оны 2 сарын 28-д Энэтхэгийн Худалдаа аж үйлдвэрийн Танхимын урилгаар гаргасан.

2023 оны 12 сарын 9-д Жавахарлал Неругийн Их сургуулийн гадаад харилцааны оюутнуудад Монгол-Энэтхэг оюун санааны хөрш сэдвээр лекци уншсан.

Судалгаа

Др.Проф.О.Нямдаваагийн хэвлүүлсэн бүтээлээс:                   

  1. Insights into the Mongolian crescent of India, by O.Nyamdavaa, published by Himala Publisher, 1999, New Delhi. Энэ номондоо Ж.Неру- гийн Монголын талаар бичсэн өгүүлэл, Энэтхэгт байдаг Монгол хотхон, Могул үгийн утга санааны танилцуулга, Энэтхэгийн Зүүн хойт мужийн хүмүүсийн Монгол зан заншил, Манипур мужийн хүмүүсийн Монголтой ижил төсөөтэй зүйлийн талаар англиар бичжээ. 221 нүүртэй
  2.  Mongolia and India: Spiritual neighbors,  by O.Nyamdavaa and Gurdip Singh, 2000, published by Himala Publisher, 2000, New Delhi. Энэхүү номонд Монгол, Энэтхэгийн  35 эрдэмтдийн өгүүлэлийг эмхэтгэн
  3. Mongolia-India relations, by Dr.O.Nyamdava, published by Bhavana books and print, 2003, New Delhi. Энэхүү номонд хоёр орны эртний түүхэн соёлын хэлхээ холбоо,улс төрийн харилцаа, Эдийн засгийн хамтын ажиллагаа, шинэ үеийн соёлын хамтын ажиллагааны 4 бүлэг бүхий 228 нүүртэй ном болно. Хоёр орны харилцаа хамтын ажиллагааны гарын авлага болно.
  4. “Mongolia- India relations”, by Dr.O.Nyamdavaa, Ulaanbaatar, 2007, page 312. Энэхүү номд О.Нямдаваагийн  Монгол-Энэтхэгийн харилцаа хамтын ажиллагааны тухай монгол, англиар бичсэн өгүүлэл, ярилцлага орсон. Мөн Др.Проф. О.Нямдаваад өгсөн шагнал урамшил, гадаад дотоодын захидал хүндэтгэл, Хинди хэлний өргөмжлөл багтжээ.
  5. “Монгол-Энэтхэг: Өнө эртний , өнөөгийн хөршүүд”, ШУА-ийн ОУСХ, 2010 он. Энэхүү номонд Энэтхэгийн талаар бичсэн танилцуулга бүхий өгүүлэлтэй ном болно. Нүүр 84.
  6. “Балбын Монголчууд”, номыг 2013 онд Улаанбаатар хотын Бит Пресс хэвлэлийн газар хэвэлсэн,148 нүүртэй. Энэхүү номонд Балбын 12 сая монголчууд өөрсдийгөө монгол хэмээн үзэж, “Монголын дуу хоолой” сэтгүүл гаргаж, “Мисс Монгол тэмцээнээ хийж”, “Монголын зүрх сэтгэл” хамтлагатайг анхлан гаргаж тавьсан.
  7.  “Хүннүчүүд Энэтхэг, Персид” , 2014 онд Улаанбаатарын Бит Пресс-д 2014 онд хэвэлсэн. Энэхүү номд Энэтхэгт болон Персийг эзэлсэн хүннүчүүд өөрийн  Хүн-ийн эзэнт улс байгуулсан тухай хүүрнэнэ. Нүүр 228. 
  8. Монгол-Энэтхэгийн харилцаа хамтын ажиллагааны нэгэн жаран ( 1955-2015),” Mongolia and India: Mutual relations and co operation in 60 years” , page 492, Ulaanbaatar, Mongolia in Mongolian and English languages, published by Bit Press, 2015, page 498. Энэхүү бүтээлд  Монгол, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд нар илгээлт ирүүлж ач холбогдол өгсөн онцлогтой.
  9. “ Ил Хант улс”, 2015 онд Бит Прессд хэвэлсэн, нүүр 223, ШУА-ийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцон Иранд айлчлаад айлчлалын дараа тэндээ үлдэж судалгаа хийж Ил хан Өлзийтийн Зарлиг олж, Судрын чуулганы Монголын түүхийг бичсэн Болод Чинсаны гарын үсэгтэй баримт бичгийг олж уг номондоо оруулсан.
  10. “ Ил хаад ” номыг 2015 онд зураач С.Чулуунбаатартай хамтарч бичсэн. Энэхүү номд Исламын Шахнама номыг  Их Монголын Шахнама болгон өөрчилсөн Доголон Төмөрийн ач хүү Байсангорын тухай түүний монгол миниатур зургийг тусгасан. Зураач Чулуунбаатар 8 Ил хаадын хөргийг зурж хамтран оролцсон. Энэ бүтээл ЮНЕСКО гийн соёлын өвд бүртгэгджээ. 
  11.  “ Иран дахь Монгол өв соёл ”, 2017 онд Бит Прессд хэвэлсэн, Нүүр 275. Монголын ШУА, Ерөнхийлөгчийн тамгын газар санхүүжүүлсэн. Ил хант улсын уран барилга, зоос, шашин, Ил хаадын байгуулсан зүйлийн жагсаалтыг перс, англиар хавсаргасан.
  12. “Алтан Орд улс”, номыг  2018  онд Бит Прессд хэвэлсэн. Нүүр 308. Алтан Орд улсын нутаг байсан газраар явж судалгаа хийж, Алтан Орд улсаас юу үлдсэнг харуулсан. Хэдийгээр Алтан Орд улсын судалгааг 1944 онд Сталин хорьсон боловч, энэхүү хориог 1990-д оноос цуцалсан байдаг. Монголчууд Ижил мөрний хоёр талаар 110 хот байгуулсныг ОХУ-ын эрдэмтэд бичжээ.
  13. “Их эзэн Чингис хааны өв, дэлхийн монголчууд” 2017 онд хэвлэгдэн гарсан, нүүр 200, Бит Пресс хэвлэлийн газар. Энэхүү номонд Их эзэн Чингис хааны Их засаг хууль,түүний дэлхийд оруулсан хувь нэмэр, Гэрэгэ, Алтан орд,Ил хант улс, Цагаадайн улс, Юаны эзэнт улсын талаар товчхон тэмдэглэсэн байна.
  14. “ Энэтхэгийн өвөг Монголчууд “ 2020 онд  Бит Пресс –д хэвлүүлсэн, Нүүр 196. Энэхүү номонд Дэлхийн монголчууд, Энэтхэгийн Монгол гаралтай хүмүүс Монголчуудын хоорондын ижил төсөөтэй зүйлийг судлан гаргасан байна
  15. “Болод Чинсан” товхимолыг  2017 онд монгол, англиар хэвлүүлж түүнийгээ МИАТ-ын сэтгүүлд нэгэн адил хэвлүүлсэн. Түүнийгээ орос хэлээр Ю.Н.Кручкин- ээр орчуулуулсан бол Др Д.Мөнхжаргалаар хятад хэлрүү орчуулуулан нийтлүүлсэн. Түүнийгээ ШУА-ийн академич С.Нарангэрэлтэй хамтран 2020 онд дахин хэвлүүлж ОХУ, Төв Азийн орнууд Энэтхэг, Хятадад  тараасан байна. Судрын Чуулганы Монгол хаадын түүхийг Болод Чинсан бичиж Рашид али-Дин түүнийг редактарлан перс хэлээр гаргасныг тэмдэглэсэн.
  16. “Монгол, Энэтхэгийн өнө эртний хэлхээ холбоо” номыг 2020 онд Бит Прессд хэвэлсэн, нүүр 396. Энэхүү номонд эртний хоёр орны хэлхээ холбоог судалж гаргасан. Түүнд Энэтхэгийн Рампурын номын санд хадгалагдаж байгаа “Судрын Чуулган” ы монгол хаадын миниатур зургийг анхлан олон ирж нийтийн хүртээл болгосон.
  17. “ Цагаадайн улсын өв соёл ” номыг 2022 онд Бит Прессд хэвлүүлсэн. Нүүр хуудас 312.Цагаадайн улсын судалгааг Шиньжан Уйгар дахь Цагаадайн нийслэлүүд, Төв Ази дахь Цагаадайн улсын өв соёл, Афганистан, Пакистан дахь Цагаадайн өв соёл, монгол хэл соёлын тархалтыг номонд тусгасан. Түүний зэрэгцээ 800 орчим жилийн түүхтэй Цагаадай хэл, Цагаадай хааныг дагалдан Төв Азид суурьшсан Монголын 4 аймгийнханы талаар бичсэн байна.

Др.Проф. О.Нямдаваагийн зохион байгуулсан үзэсгэлэн:

  1. “Балбын монголчууд” үзэсгэлэнгээ 2013 оны 5 сард Занбазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд гаргаж нийтийн хүртээл болгосон. Түүнийг Өнөөдөр, Үндэсний шуудан, Улаанбаатар таймс,Монголын мэдээ, Хөх толбо сонинд нийтэлжээ. Энэхүү үзэсгэлэнгээр Балбын хүн амын 40 хувь буюу 12 сая хүмүүс өөрсдийгөө монгол гэж  “Монголын дуу хоолой” сэтгүүл гаргаж, “Мисс Монгол” тэмцээнээ зохион байгуулж, “Монголын зүрх сэтгэл” хамтлагтай байж аргаа үүрч, ууландаа сарлагаа хариулж байгаа хүмүүс болохыг харуулсан байна
  2. Монгол-Энэтхэгийн харилцаа хамтын ажиллагаа үзэсгэлэнг Урчуудын Эвлэлийн Хорооны танхимд 2016 оны 5 сард гаргав. Энэтхэгийн парламентын гишүүн болон монголч эрдэмтэн Др.Локеш Чандра нар Энэтхэгээс ирж нээлтийг хийсэн. Мөн “ Их эзэн Чингис хааны өвөөр тэтгэгдсэн Монгол-Энэтхэгийн соёлын хэлхээ холбоо “-  Cultural connect: Mongolia-India through heritage of Great Chinggis khaan” гэрэл зургийн үзэсгэлэнг 2021 оны 3 сарын 2-д Монголын үндэсний музейд зохион байгуулсан
  3. Монгол Улсын ШУА, Иранийн ШУА-ийн хамтын ажиллагааны үзэсгэлэнг Үндэсний түүхийн музейд 2015 онд зохион байгуулахад өөрийн судалгааны бүх материалыг оролцуулж гол зохион байгуулагчаар хамтран оролцсон.
  4. “Алтан Орд улс” үзэсгэлэн,  номын нээлтийг 2018 оны 10 сарын 10-д Үндэсний номын санд зохион байгуулахад Монгол улсын Ерөнхий сайд асан Содном гуай гол зочиноор оролцсон
  5. “ Цагаадайн улсын өв соёл “үзэсгэлэн, номын нээлтийг 2022 оны 11 сарын 18 –д Үндэсний музейд хийсэн. Үзэсгэлэн 14 хоног үргэлжилсэн.
  6. Энэтхэгийн “PHD” худалдаа аж үйлдвэрийн танхимын урилгаар “ Энэтхэг- Монголын харилцаа хамтын ажиллагаа үзэсгэлэн, Др.О.Нямдаваагийн “ Indo-mongoloids” номын нээлт 2020 оны 2 сарын 28-д нээгдэж Энэтхэгийн парламентын гишүүд, Танхимын Ерөнхийлөгч Датт, Элчин сайд Г.Ганболд нар нээлтэнд оролцож үг хэлэв. Др.О.Нямдаваа илтгэл тавьж үзэсгэлэнгээ тайлбарлав

Др.Проф. О.Нямдаваагийн баримтат кино, ярилцлага:

  1. “Цагаадайн нутгаар” баримтат кино. Өнөөгийн БНХАУ –ын Шиньжан Уйгар д байгуулсан нийслэлүүд, түүх дурсгалын зүйлс Цагаадай хэлний тухай өгүүлнэ. 30 минутын баримтат кино ТV2, МҮОНТ, ТV9 гаргасан
  2. “Алтан Орд улс” баримтат кино. Алтан орд улсаас юу үлдсэнг ОХУ- ын Татарстаны нийслэл Казанаас Хар далайн Хэрэмт (Крым ) хотын хоорондох сав газар нутгийг хамруулан судалгааг харуулсан баримтат кино. 50 орчим минутын баримтат кино
  3. Төв Ази дахь “Цагаадайн өв соёл” баримтат киног Төв Азийн хотуудаар 21 хоног 6500 км машинаар явж зураг авсан.53 минутын баримтат кино
  4. “Эх хэл минь:Дэлхийн монгол хэл” нэвтэрүүлэг, Явлаа, Ирлээ нэвтэрүүлэг, Хөөрөлдөөн, MNC ийн Мөнхтөрийн ярилцлага, Алтан аргамж, EAGLE TV ярилцлаганд оролцож, Өдрийн сонин, Өнөөдөр, Зууны мэдээ сонинд  өгүүлэл нийтлүүлж бас ярилцлаганд оролцож байсан. 
  5. 10 гаруй сувгаар ярилцсан  Тэр нь Youtube дээр байралсан байгаа болно